Оны шилдэг оюутан шалгаруулах “Алма матер” ёслолын ажиллагаа болох гэж байна. Монголын залуучуудын холбооноос зохион байгуулдаг уг арга хэмжээ 17 дахь жилдээ болж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 500 гаруй оюутан өрсөлдсөн аж.
Гурван улирал дараалан 95 хувиас дээш үнэлгээтэй суралцсан, эрдэм шинжилгээний ажилд идэвхтэй оролцдог, манлайлагч байх ёстой гэсэн шаардлагад нийцсэн найман оюутан шилдгээр шалгарах аж. “Алма матер” ёслолын ажиллагаа ирэх сарын 3-нд “Чингис” зочид буудалд болно.