Салах өргөдлийг хүүхнүүд түрүүлж өгдөг
Залуу гэр бүлийн харилцаанд ан цав үүсэж, үл ойлголцол бий болоход голдуу эмэгтэйчүүд салах өргөдлөө өгдөг. Харин эрчүүд хүлээцтэй, тайван ханддаг болохыг судалгаагаар тогтоожээ.
Зөвхөн миний зөв гэдэгт хүүхнүүд итгэлтэй байдаг. Анхны зөрчил үүсэхэд “ханиа буруу сонгожээ” гэсэн дүгнэлтэд хүрч, алсдаа энэ бодол нь таагүй сэтгэгдэлд хүргэдэг байна.
Нөхрөө чамлаад эхлэхээр эмэгтэй хүнд сэжиг, таамаг төрж, өө сэв хайгаад эхэлдэг.
Найз бүсгүйчүүд нь сайн ханьтай, жаргалтай мэт харагдаж атаархах нь бий.
Сэтгэлд нь ийм бодол төрсөн бол эмэгтэйчүүд салахыг урьтал болгодог. Гэр бүлийн таагүй уур амьсгалыг эмэгтэйчүүд зөөлрүүлдэг ч амьдрал дээр заримдаа эсрэгээр байх нь цөөнгүй. Гэр бүлийн харилцаанд хамтын үүрэг оролцоо чухал байдаг гэдгийг бүсгүйчүүд мартчихдаг тал бий. Тиймээс ганцхан нөхөр буруутай гэдэг үзлээс татгалзах хэрэгтэй.
Нөхрөө муулах хэрэггүй
Гэр бүлээ цуцлуулахаар шийдсэн бол танд анхаарах зүйл олон бий. Зарим эмэгтэй салж байвал бусад нь яах вэ гэж боддог. Гэвч амьдрал үргэлжлэх тул энэ асуудалд хөнгөн хандаж болохгүй.
Салах өргөдлөө өгөхийн өмнө хуулийн сайн зөвлөхийн туслалцаа аваарай. “Надад түүнээс юу ч хэрэггүй” гэж бүү омгорх. Магадгүй та хэдэн жилийн дараа ингэж шийдсэндээ харамсах ч юм бил үү.
Амьдралдаа огцом эргэлт хийхийг яарах хэрэггүй. Эхлээд маргаантай, үл ойлгогдох бүх асуудлыг хамтдаа шийдэх хэрэгтэй.
Нөхөртэйгээ “Түүнтэй ярихыг хүсэхгүй байна” гэсэн байр сууринаас хандаж хэзээ ч болохгүй. Салсны дараа таныг ганц бие амьдрал угтах болно. Үүнд баярлаж, гутрах хэрэггүй. Энэ бол таны шийдсэн амьдрал тул яаж цогцлоох нь зөвхөн өөрөөс тань шалтгаална.
Юуны өмнө гэртээ их цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Зарим бүсгүй уурандаа өмнөх нөхрийнхөө мартаж орхисон эд зүйлийг хогтой хамт хаячихдаг. Ингэж хэрхэвч болохгүй. Мартсан зүйлээ авахаар ирсэн нөхрийнхөө өөдөөс хаячихсан гэж хэлбэл таатай санагдахгүй. Тиймээс хайрцганд түүний мартсан зүйлийг хийж, цааш нь тавиарай. Нөхрийнхөө тухай бусдад дэлгэн ярих шаардлагагүй. Хэрэв шалгаагаад байвал “Ойлголцохоо больсон” гэж хариулахад хангалттай. Сайн унтаж амар. Та бие дааж, өөрийгөө авч явах болсон тул гадаад үзэмжээ өөрчил. Үснийхээ хэлбэрийг шинэчилж, гоо сайханд ор. Өнгөрсөн амьдралдаа эргэж буцахгүйгээр шинэ амьдралыг урам зоригтой угт.
Залуу хүүхэнтэй холбогдсон нөхөр ихэнх тохиолдолд гэртээ эргэж ирдэг. Амьдрал тэр чигээрээ секс дээр тогтдоггүй болохоор түүнд дассан орчин, сэтгэлзүйн зохицол юунаас ч илүү үгүйлэгдэнэ. Эхнэр нь түүнийг хүчээр авчирсан бол гэр бүл дэх уур амьсгалд ямар ч өөрчлөлт болохгүй . Харин ч нөхөр дахиад явж мэднэ. Тодорхой цаг хугацааны дараа нөхөр эргэж ирвэл түүнийг хүлээж авах эсэх дээр бүсгүйчүүд эргэлзэж, гэртээ оруулахгүй байх уу, эсвэл уучлах уу гэдэг асуудалтай тулгардаг. Иймэрхүү нөхцөл байдал үүссэн үед
*Нөхөр залуу хүүхэн рүү явах шалтгаан байсан нь тантай холбоотой.
*Залуу хүүхэнтэй амьдрахад асуудал байсныг бүү үгүйсгэ. Амьдрал сексээр хязгаарлагддаггүйг сана.
*Эргэж ирнэ гэдэг түүнд таны тусламж, хайр халамж үгүйлэгдсэний илрэл
*Хэрэв таны сэтгэл хөрөөгүй, түүнийг үлдээсэй гэж хүсэж байгаа бол бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй. Хамгийн гол нь өнгөрсөн явдалд нэгнийгээ буруутгаж, зэмлээд хэрэггүй. Хөнгөмсөг эрчүүд нууц амрагийг бээлий шиг сольдог бол ганц удаа гэнэдсэн нөхөр өмссөн хувцастайгаа өөр хүүхэн дээр очдог. Хэрэв ийм зан чанартай нөхөр эргэж ирвэл дахин хэзээ ч алдахгүй. Ухаантай эхнэрт эмгэнэлтэй байдлыг аз жаргалтай болгох арга, ухаан аль аль нь байдаг.