Нэг.Нүүрнийхээ өнгийг өөрчил
Арьсны үндсэн өнгийг гаргах суурь пудрийг нимгэн, жигд түрх. Цайвар өнгийн пудр нүдний доодох бараан хүрээ, үрчлээс, нүүрэн дэх өө сэвийг далдлахад тустай. Нүүрэнд ямар нэгэн толбо, сорви, зэвхий туяа байх ёсгүй.
Хоёр. Хацрын энгэсэг хэт зузаан, хиймэл мэт байж болохгүй
Хацрын энгэсгийг нүүрнийхээ үндсэн өнгөтэй уялдуулж хөнгөн, нимгэн түрхээрэй. Цайвар арьсанд ягаан юм уу эсвэл цайвар ягаан, харин шаргал арьсанд бараан, хүрэн өнгө зохимжтой. Батгатай нүүрэнд энгэсэг зузаан тавибал өөг улам тодруулдаг тул бүү хэрэглээрэй. Харин батгыг бүдгэрүүлж харагдуулахын тулд арьсны үндсэн өнгөтэй төстэй харандаагаар будаж болно.
Гурав. Нүдээ нууцлаг харцтай болго
Тачаангуй дүр төрх бий болгохын тулд бараан өнгийн зовхины будагнаас бүү татгалз. Бараан өнгийн харандаагаар дээд зовхио будаж, бүдэг өнгөөр нь доод зовхинд контур тавиарай. Нүд чинь том, тод харагдах болно.
Дөрөв. Өтгөн дэрэвгэр сормуус
Өтгөн харагдуулахын тулд сормуусаа будаад, дээрээс нь энгэсэг түрхээд дахиад буд. Сормуусны будгийг доод сормуусны доогуур уртынх нь дагуу нийтэд нь нэг үе буд. Сайн хатахаар нь илүүдэл будгийг болгоомжтой арилгах хэрэгтэй.
Тав. Хөмсгөө сайхан харагдуул
Орчин үед юу ч үгүй хуссан нарийхан хөмсөг сайхан харагдахаа больсон. Хэрэв та өтгөн хөмсөгтэй бол зулгаах хэрэггүй. Хэлбэр муутай хөмсгийг аятайхан хэлбэрт оруулж болно. Хөмсгөө зулгаахын өмнө бүлээн усанд хөвөн дүрж, зовхин дээрээ тавибал өвдөх нь бага байдаг. Хөмсөг зассаны дараа улайвал зөөлрүүлэгч тос түрхээрэй.
Зургаа. Уруулын будагны өнгийг тохируул
Хурц өнгийн уруулын будаг тийм ч зохимжтой харагддаггүй.Сайхан харагдахын тулд үргэлж улаан уруултай явах зохимжгүй гэдгийг санаарай. Арьсныхаа өнгө, нүүрнийхээ хэлбэрт тохируулан будгаа сонгох хэрэгтэй. Улаан хүрэн, хүрэн, ягаан өнгө ямар ч үед тохиромжтой.
Уруулаа будсан үед уруул хүрээлэгч харандааг заавал хэрэглээрэй. Хүрээлэгч харандаа уруулыг хэлбэрийг аятайхан харагдуулдаг. Уруулаа нимгэн сальфетикаар норгоод, дахин буд. Ингэж будах нь будгийг удаан хугацаанд тогтоох чадвартай.