Хэрэв харанхуйд эрэгтэй хүн дагаад салахгүй бол дургүйцлээ огцом дуугаар илэрхийл. Айж, сандарч байгаагаа мэдэгдэхгүйг хичээгээрэй. Тийм ч амархан “Хоол” биш гэдгийг ойлгосон эр тээнэгэлзэж эхэлнэ. Энэ үед алхаагаа хурдасган замаа буруулах, эсвэл таксид суугаад холдох хэрэгтэй.
Гудамжны хүчирхийлэл голдуу хүн цөөнтэй зэлүүд, буйд газар болдог. Тиймээс амар хялбарыг бодон замаа товчлох, гэрэлгүй газраар явахаас аль болох зайлсхий. Орцонд ороход араас чинь үл таних хүн орж ирвэл лифтэнд хамт бүү ор.
Тэрбээр хэн ч байж болно. Жижүүр дуудах, эсвэл ямар нэгэн шалтаг хэлээд нэг давхрын айлын хаалгыг тогш. Түүнийг явсны дараа лифтэнд суугаарай.
Харанхуйд үл таних эр бариад авбал цүнх, шүхэр зэрэг гарт тааралдсан зүйлээрээ цохиж, сандрах үед нь түргэн зугт. Өндөр өсгийт, туфль “зэвсэг” болдог гэдгийг санаарай. Ямар ч хамаагүй аргаар эрхшээлдээ оруулах гэсэн эрийн салтаа руу өндөр өсгийтөөр өшиглө.
Ингэхэд ямар ч чадалтай эр таныг тавих болно.
Харин цохилт амжилт болсон тохиолдолд түүнийг бүр ч их уурлуулж болзошгүй тул хурдан зугатаарай. Халдлагад өртсөн байлаа ч бүх зүйл өнгөрсөн гэсэн үг биш шүү. Хамгийн гол нь хүчтэй тэмцэж, эсэргүүцэх хэрэгтэй.
Орчин тойрны хүмүүсийн анхаарлыг татахыг оролд. Чимээ шуугианаас айж болгоомжилсон эр дээрмийн үйлдлээ зогсоож, зугтаах магадлалтай.