Австралийн иргэн Норри Мэй-Уэлбийн хүйс нь тодорхой бус хэмээн албан ёсоор бүртгүүлжээ. Энэ утгаараа дэлхий дээрх эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш анхны хүн болж байгаа гэнэ. Англиас Австралид ирж суурьшсан түүний тухай албан бүртгэлд “Хүйс тодорхойгүй” хэмээн тэмдэглэсэн байна.
1980 он буюу 28 нас хүртлээ өөрт байгаа бяцхан нуудгайгаараа хүйсээ тодорхойлон эрэгтэй хэмээн боддог байсан тэрбээр хүйсээ солиулах хагалгаанд орохоор эмчид хандтал хачирхалтай хариу сонссон байна. Эмэгтэй болох ямар ч боломжгүй учраас дааврын эмчилгээ хийхээс эмч нар татгалзсан аж. Үүнээс хойш өдгөө хүртэл тэрбээр өөрийгөө “хэн” ч биш хэмээн тодорхойлжээ.
Ж.ЦЭЦЭГ