Нохой, могой, сармагчин гээд олон амьтан хурд, хүч, жингийнхээ тусламжтай Гиннесийн номд нэрээ мөнхөлсөн байдаг. Тэгвэл Америкийн Калифорни мужийн харьяат Лукас хэмээх морь ухаанаараа шалгарч, эл номд оржээ. 17 настай Лукас дүрс эвлүүлж, зөв хэлбэрт оруулан, нэрийнхээ үсгийг дарааллаар нь тавьж чаддаг.
Мөн тоонуудыг өсөх, буурах эрэмбээр байрлуулдаг авьяастай аж. “Гиннесийн номд орохын тулд Лукас бид хоёр удаан хугацаанд бэлдсэн. Гэхдээ тэр их ухаантай болохоор хэзээ ч миний уурыг хүргэж байгаагүй” хэмээн морины эзэн Карен Мурдок ярьжээ.
Карен, Лукас хоёр мөрөөдлөө биелүүлж, Гиннесийн номд нэрээ мөнхөлсөн ч цаашид их бэлтгэл сургуулилалт хийхээр төлөвлөж байгаа гэнэ.