Оросын уран зураг, гоёл чимэглэлийн зүйлсийн яармаг худалдааг Дондоны “Christie’s” компани зохион байгуулсан нь 30 сая фунтын ашиг олжээ. XIX зууны үеийн шаазан эдлэл, II Николай хааны хөрөг, зураач Петр Кончаловскийн бүтээлүүд их үнэд хүрч сүүлийн хэдэн жилд гарч байгаагүй амжилт тогтоосон тухай тус компанийн ажилтнууд ярьж байна. Уг яармаг худалдааг үзэж сонирхохоор Европын орнууд, Америкаас ч эртний эдлэл, уран зураг сонирхогчид хүрэлцэн ирсэн байжээ.