Америкт ажиллаж, амьдарч буй Монголын хөгжимчин, уран бүтээлчид өнгөрсөн ням гаригт Вашингтон хотод З.Хангалын бүтээлүүдийг тогложээ. Хөгжмийн зохиолчийн гэргий Д.Ягаанцэцэгийн зохион байгуулсан эл тоглолтод Сиэтл, Чикаго, Арлингтон зэрэг хотоос Э.Саран, Ж.Болормаа, Г.Уртнасан, М.Мөнгөнцэцэг нарын уран бүтээлч оролцож, “Суварган цэнхэр уулс”, “Тань руу нүүж явна”, “Гэрлэж амжаагүй явна” киноны хөгжим болон З.Хангалын сонгодог бүтээл, циркийн хөгжмөөс эгшиглүүлэв.
Б.ЦОХ