“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг жил бүр олны танил алдартнууд хөтөлдөг. Ирэх оны хоёрдугаар сард болох 83 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын хөтлөгчөөр жүжигчин Анна Хаттевей, Жэймс Франко нарыг сонгожээ. Хоёр хөтлөгч шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшсэн юм байна. “Оскар”-т нэр дэвшсэн хүмүүс ч ёслолын үйл ажиллагааг хөтлөх боломжтой хэмээн зохион байгуулагчид нь мэдээлжээ.
Б.СОНО