Аз жаргалыг амархан олох арга
Нэг.Өдөр тутмын амьдралдаа ямар нэгэн сонирхол татсан шинэ зүйлийг бий болго. Гэртээ аятайхан цэцэг тавьж, эсвэл цонхныхоо хөшгийг шинэчлэх юм уу ширээн дээрээ гоёмсог бүтээлэг тавиад үз. Өчүүхэн зүйл ч гэсэн сэтгэл сэргээдэг гэдгийг бүү мартаарай.
Хоёр. Заримдаа хамаагүй инээж бай. Инээдмийн кино, хошин шог үзэх, найз нөхдийн ярьсан онигоо сонсоод, элгээ хөштөл инээ. Ханатлаа инээсний дараа эрч хүчтэй болсон байдаг.
Гурав. Ойр дотнын хүмүүстээ магтаалын үг харамгүй хэлж сур. Хариуд нь сэтгэл бүлээцүүлсэн үг аяндаа сонсоно.
Дөрөв. “Уур биеийг, уул морийг зовооно” гэдэг үгийг ямагт санаж яв. Дэлбэрэх дээрээ тулбал дотроо 10 хүртэл тоолж, уужирсны дараа бухимдлаа гарга. Ингэвэл үг чинь арай жинтэй, цэгцтэй болно. Хашгирч хэлсэн үгийг хүн хэзээ ч сонсдоггүй, зугтахын түүс болдгийг санаарай.
Тав.”Амжилтын хуудас” гэдгийг өөртөө бий болго. Үр дүнтэй амжилттай хийсэн бүхнээ түүн дээр бичиж, дахин үзэж байгаарай.
Зургаа. Бэрхшээл, гачигдал тохиолдох бүрт эцэг эхдээ ханддаг зуршлаа орхи. Болохоос болохгүйг нь хүртэл өөрөө хийгээд үз. Аяндаа та асуудлыг шийдэж чаддаг болно.
Долоо. Ойрын үед төлөвлөсөн гурван зорилгоо цаасан дээр бич. Хэрэв зорилгодоо хүрвэл өөрийнхөө амжилтыг үнэлж, шагнаарай.
Найм. Хичнээн зүтгэнэ төдий чинээ амжилтад хүрнэ гэдгийг санаж яв. Таны оролдлого талаар өнгөрөхгүй.