Гэр бүлийн амьдрал руу анхаарлаа хандуулж, хэсэг хугацаанд чимээгүй байсан “Татар” хамтлаг ойрын үед уран бүтээлдээ шаргуу орж, “I m so fly”, “Найз” зэрэг шинэ дууныхаа, клипийг үзэгчдэд хүргэсэн. Сүүлийн үед Д.Заяаг төрөл арилжсан мэт намба суусныг үеийнх нь найзууд гайхах болсон гэнэ.
Амьдралд буйр зааж, стиль имиж, үс засалтаа өөрчилсөн нь ийн бодоход хүргээд байгаа аж. Тэрбээр ирээдүйд шилдэг продюсер болохыг хүсдэг байсан зорилгоо хэрэгжүүлэхээр одооноос хичээнгүйлэн бэлтгэж буй сурагтай.
Өнгөрсөн бямба гаригт Скайрезорт цанын баазын нээлтийн ажиллагаанд уригдаж, шинэ бүтээлээрээ бэлэг барьж залуусыг баярлуулжээ.
Гурван жил нам жим байх хугацаандаа тэд алсын Америкийг зорьж, Эрдэнэт хотод алжаалаа тайлж амарсан гэнэ.
Өнөө үед хип хоп урсгал хааш чиглэж байгааг тус хамтлагийн залуус шинэ уран бүтээлийнхээ өнгө аясаар фэнүүддээ харуулах гэнэ.