Ренессансын үеийн гол төлөөлөгчдийн нэг, “Давид” бүтээлээрээ алдаршсан Микеланжело Буонарротиг “Гашуудал” буюу Пета хэмээх бүтээлийнхээ санааг Ромын уран барималч Андреа Бреногоос хулгайлсан хэмээн Америкийн урлагийн түүхч Рой Долинер үзжээ.
Тэрбээр эртний эдлэлийн дэлгүүрээс авсан Андреа Бреногийн “Пета”-г Микеланжелогийн “Гашуудал”- ын эх хувь хэмээн үзсэн байна. XV зууны эхэн үед хамаарах тэрхүү бүтээлийг Рой гурван жилийн турш засаж, сэргээсэн аж. Микеланжело “Гашуудал”-даа Есүсийн эх Мари хүүгээ өвдөг дээрээ хэвтүүлсэн байгаагаар бүтээсэн байдаг.
Харин Андреа Бреногийн хувилбар дээр Мари Есүс Христийн биеийг бус толгойг нь л түшсэн байгаагаар дүрсэлжээ. Микеланжело анхны бүтээл болох “Гашуудал”-аа 1499 онд урласан юм.