Оросын “Фабрика” хамтлагийн гишүүн асан Сати Казанова бие дааж уран бүтээлээ хийж эхэлжээ. Тэрбээр шинэ клипээ саяхан гаргасан бөгөөд ажлын ачаалал их байгаагаас хуримаа хойшлуулсан гэнэ. Өнгөрсөн есдүгээр сард найз залуу нь Сатид гэрлэх санал тавьсан бөгөөд энэ ондоо багтаж хуримаа хийхээр төлөвлөж байсан юм.
Бие даасан анхны цомгоо гаргахаар ажиллаж байгаа дуучин бүсгүй маань сүйт залуугийнхаа хэн болохыг их нууцалдаг. Лалын шашинтай, бизнесмен гэхээс өөр түүний ирээдүйн нөхрийн талаар мэдээлэл хэвлэлд гардаггүй бөгөөд гэрэл зурагчдын дурангаас ч энэ нууц ноёнтон мултарч чаддаг гэнэ.