Нохойд зориулсан телевизийн суваг, цэнгээний газар, зоогийн газар байдаг. Харин “үнэнч нөхөр”-тэйгээ хамт шар айраг шимэх боломжийг Голландын нэгэн компани хүмүүст олгож байна. Тус улсад архи, шар айраг үйлдвэрлэдэг нэгэн компани “Нохойн пиво” хэрэглэгчдэд нийлүүлж эхэлжээ.
Согтууруулах үйлчилгээгүй, махны амт бүхий шар айргийг өдөрт нэг шилийг уухад л хангалттай хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Түүнчлэн чихуа хуа зэрэг зарим үүлдрийн нохойд нэг аяганаас илүүг өгч болохгүй гэнэ.