СУИС-ийн Соёлын сургуулийн оюу тан Б.Буньяа бие даасан анхны тоглолтоо хийх гэж байгаа юм. Түүнийг Адарсүрэнтэй их төстэй дуулдаг хэмээдэг юм билээ. -“Дэлхийд данстай миний нутаг” тоглолтынхоо та - лаар товчхон та нилцуулна уу? -Би багаасаа дуулах дуртай байсан. Өсвөрийн дуу дуулаачдын “Алтан цом-2009” уралдааны гран при шагналтай. Мөн “Ирээдүйн одод” улсын уралдааны алт, “Солонго” наадмын мөнгөн медальтай.
Өөрийгөө сорихыг хүсэж тоглолт хийхээр шийдсэн юм. Өнөөдөр болох тоглолтод маань ХБК, СУИС-ийн дуулаачийн ангийнхан оролцоно. Тоглолтыг багш нар маань их дэмжсэнд баярласнаа илэрхийлье. Би “Дэлхийд данстай миний нутаг”, “Өвгөдийн нутаг” хэмээх өөрийн хоёр дуунаас гадна Адарсүрэн гуайн амилуулсан “Тэмээн дээрээс наран ойрхон”, “Хонхон цэцэг”, “Хадат ухаа” зэрэг хэд хэдэн дууг үзэгчдэд хүргэнэ. Би Адарсүрэн агсныг их хүндэлдэг. Манай Завханых шүү дээ.