Буриадын Ардын жүжигчин, “Премьер министр” хамтлагийн ахлагч Б.Амархүү өчигдөр эх орондоо иржээ.
Харин түүнээс нэгэн сэтгүүлч “Гурван охин” хамтлагтай хамтарч уран бүтээл хийх тухайд нь лавлахад:

“Би нэг зүйлийг ерөөсөө ойлгодоггүй юм. Тэр ч энэ ч гээд бүгдээрээ л надтай дуулна гээд ярьчихсан байдаг. Хамгийн гол нь би тэрийг нь өөр хүмүүсээс л сонсдог. Надтай хамтарч уран бүтээл хийнэ гэж яриагүй хэрнээ л гадуур яриад яваад байдаг. Гэхдээ миний хувьд хэнтэй дуулах вэ, хэнийг дэмжих вэ гэвэл “Гурван охин” хамтлагийг нэрлэх байна. Хамтлагийн охидыг их авьяастай гэж боддог.
Тэгэхээр заавал дэмжиж ажиллана. Продюссерлэх бодолтой байгаа. Гэхдээ зөвхөн Монголдоо биш гадагшаа авч явна. Улан-Үдэд хэсэг хугацаанд амьдарч байсан болохоор тэнд надад олон найз байгаа. Тиймээс “Гурван охин”-ыг Орос руу, Улан-Үдэ рүү гаргана даа”гэсэн байна.
Дашрамд дурьдахад тэрээр эх орондоо 5 хоногийн хугацаатай ирсэн байна.