Эрчүүдийг өгч байгаа бэлгээр нь таньж болно.
Алт эрдэнэс: Тэрбээр өгөөмөр, тансаг бэлэг өгөхийг хүсдэг. Түүний хувьд бэлэг бол бүсгүй хүнд магтаал хэлэх бүр хайр сэтгэлээ илэрхийлэх арга юм. Ийм бэлэг танд хувцсаа тохируулж, өмс, өөрийн гадаад төрх, хувцаслалтад анхаарал тавь гэж буйн дохио байж мэднэ. Өндөр үнэтэй, чамин хүзүүний зүүлтийг ноосон цамц дээр зүүхгүй нь ойлгомжтой шүү дээ.
Үнэртэй ус:Хэрэв таны амраг өөрт таалагддаг үнэр бүхий үнэртэн бэлэглэвл амиа хичээсэн зантай. Тэрбээр “Чи юуны өмнө миний талаар санаа тавьж халамжлах ёстой” хэмээн хэлж буй дохио. Үүгээрээ өөрт минь ямар нэгэн байдлаар анхаарал тавиарай гэсэн хүслээ ч давхар илэрхийлдэг.
Цэцэг: Хайртай хүн тань цэцгийн баглаа үргэлж бэлэглэж байгаа бол “Амьдрал бол ердөө агшин” хэмээн боддог үзэлтэй. Ийм хүн романтик байдаг тул өөрийнхөө хүслээр амьдрахыг хичээдэг.
Зөөлөн тоглоом, амттан: Тэрбээр таныг хүүхэд гэж үздэг. Эелдэг энхрий, халамжтай, танд сайн ханддаг ч амьдралаа бие даасан эмэгтэйтэй холбодог тал бий.
Ном: Таны дурлалт залуу сэтгэлийн холбоог эрхэмлэдэг. Тэрбээр шөнө дөл болтол яриа өрнүүлэх дуртай. Хэрэв өөрийн уншсан номоо бэлэглэдэг бол үзэл бодлын хувьд таныг өөртэйгээ адил байгаасай гэж хүсдэг. Харин уншаагүй номоо бэлэглэвэл таныг амьдралд арай илүү бие даасан, өөрийн бодлоо зоригтой илэрхийл гэсэн дохио юм.
Гэрийн цахилгаан хэрэгсэл: Тэрбээр буурь суурьтай. Өөдөс алчуурыг ч ашиглахыг хүсдэг. Гэхдээ “биднийг юу холбож байна” гэж та өөрөөсөө асуу. Хэрэв түүний гэрт бүх зүйл байгаа бол хайртай залуу тань яах гэж танд индүү, будаа агшаагч зэргийг бэлэглэх вэ. Тооцоотой хүн тул нэг гэрт хоёр индүүгээр яах юм гэж бодно биз дээ. Тэгэхээр тантай амьдрах төлөвлөгөөгүй байна.
Театрын тасалбар:Ийм эр өөрийгөө золиослоход ч бэлэн. Тэрбээр сэхээтэн, боловсролтой эмэгтэй өөртэй нь цуг байгаад бахархдаг. Өөрөө сонирхдоггүй ч таны дуртай театрт цуг очно. Ирээдүйд таныг ч бас өөрийн дуртай хообийг ойлгоосой гэж хүснэ. Тухайлбал, найзуудтайгаа биллиард тоглох, загасчлахаар явахад дургүйцэхгүй хэмээн үзнэ.
Дотуур хувцас: Хайртай залуу тань яг Казаново л гэсэн үг. Таны шунал тачаалыг хөдөлгөж, танд эзэмдүүлэх хүсэж байна. Танаас өөр шиг нь эротик үйлдэл хийнэ гэж хүлээдэг.
Аялал жуулчлал, урилга:Тэрбээр байнга адал явдал, шинэ сэтгэгдэл эрж хайдаг. Харилцаагаа өөр шинэ түвшинд гаргахыг хүсч ийм урилга бэлэглэж, тантай гэрлэх санал даруй тавина.