Байшингаасаа мянга мянган бөмбөлөг зүүж, агаарын аялал хийдэг “Up” хүүхэлдэйн кино амьдралд биеллээ олсон тухай барууны хэвлэлүүд өчигдөр мэдээллээ. Америкийн иргэн Жонатан Траппе агаарын бөмбөлөгнүүдийн тусламжтай 5500 метрийн өндөрт хөөрчээ.
Ингэхдээ тэрбээр Мексикийн Леон хотоос Колорадо хүртэл 160 км аялжээ. Гэхдээ түүний эрсдэлтэй алхам хийж байгаа анхны тохиолдол энэ биш гэнэ. Тэрбээр өнгөрөгч тавдугаар сард Суэцийн сувгийг дээрхийн адилаар гаталж байжээ. Энэ удаагийн аяллаа Мексикийн тусгаар тогтнолын 200 жилийн ойд зориулсан байна.
О.УНДАРМАА