АНУ-ын нисгэгч Мартин Коберын Буффало хот дахь гэрээс олдсон зураг алдарт Микеланжелогийн бүтээл байж ма гадгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Цовдлуулсан Есүс Христийн араас гашуудаж буй Мадоннагийн энэ зур гийг одоо банкинд хадгалж, урлаг судлаачид алдарт зураачийнх мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Мартин Кобер бүтээлийг эцгээсээ өвлөж авсан аж. 25 жилийн турш орон дор хадгалагдсан зургийг Микеланжело Викториа Каллона гэдэг бүсгүйд зориулан зурсан байж магадгүй юм байна.