НАСА өнгөрсөн есдүгээр сард амьдрал оршин тогтнох бүрэн боломжтой Gliese 581 хэмээх гариг нээснээ мэдээлсэн. Харин Швейцарийн одон орончид Олон улсын сансрын холбооны хурлын үеэр уг гариг дээр амьдрал байх нөхцөлгүй гэх мэдэгдэл хийжээ.
Gliese 581 хэдийгээр дэлхийн татах хүч, далайн түрлэгийн нөлөөнд оршдог, хангалттай усны нөөцтэй ч нарны гэрлээс хол байдаг тул хүн амьдрах боломжгүй хэмээн тэд үзсэн байна. Швейцарийн эрдэмтэд Женев дэх одон орны судалгааны төвөөс уг гаригийг дурандан судалж, эл дүгнэлтээ хийсэн гэнэ.
Олон улсын судалгааны баг одоо хоёр улсын одон орончдын ажлыг харьцуулан судалж байна.
Б.СОНО