Хөгжмийн ертөнцийн томоохон наадмын нэг “Грэмми”- ийн 53 дахь удаагийн шагнал гардуулах ёслол ирэх оны хоёрдугаар сард болно. Оны шилдэг дуу, уран бүтээлч, шинэ залуу од гээд 109 төрлөөр шилдгүүдийг шалгаруулах уг наадмын энэ оны нэр дэвшигчид өчигдөр тодорсон байна.
Өдгөө 36 настай реппер Эминем 10 төрөлд нэр дэвшиж дуучдыг тэргүүлэв. Тэрбээр оны шилдэг дуу, цомог, эрэгтэй дуучин зэрэг номинацид нэр дэвшсэн байна. Түүний араас Бруно Марс, Лейди Гага, Jay-z нар жагсчээ. 16 насандаа од болсон Жастин Бибер энэ оны шилдэг залуу дуучнаар шалгарах нь тодорхой хэмээн барууны хэвлэлүүдэд бичжээ. Түүнчлэн “Arcade Fire” рок хамтлаг энэ жилийн “Грэмми”-ийг тэргүүлэх магадлалтай байгаа юм.
Б.ОЮУТ