Эх орон намын дарга, УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбат 2008 оны сонгуулиас хойш нам жим байгаа.
Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ц.Элбэгдоржийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалд дагалдсан бизнесийнхэн дотор “Эрэл”-ийн вант улсын бяцхан “хунтайж” Э.Жаргалан группээ төлөөлөн явсан нь хэвлэлийнхний нүдийг бүлтийлгэжээ.
Хүү нь “Эрэл барилга” компанид гүйцэтгэх захирлын алба хашиж, аав нь “Эрэл” группээ удирдаж байгаа гэнэ.
Тус группийнхэн саяхнаас хоёр ч том төсөл хэрэгжүүлж, монголд амьдарч буй гадаадын иргэдэд зориулан, орон сууцны шинэ цогцолбор байгуулах, олон улсын жишигт хүрсэн томоохон зочид буудал барих зэхэж байгаа гэнэ.
Архитекторын зураг төсөл гаргах ажлыг Япончуудтай хамтарч гүйцэтгэхээр “Эрэл барилга” компанийн гүйцэтгэх захирал Их Наран улсыг зорьж, ажлаа бүтээгээд иржээ.