-Сүүлийн үед жин нэмээд байна. Орой хоол идэхгүй бол таргалахгүй гэж хүн бүхэн ярьдаг ч би хоосон хонож чадахгүй юм. Орой харьж хоол хийж идсээр байтал унтах болчихдог. Яасан нь дээр вэ?
СУИС-ийн IV дамжааны оюутан Б.Цэцэн
-Олон хүн шөнө оройн цагаар хоолловол хурдан жин нэмэх аюултай гэсэн ташаа ойлголттой байдаг. Хүний бие махбодь оройн цагаар идсэн хоолноос калори ялгаруулж чадалгүй унтдаг тул бүхэлдээ өөх тос болдог гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ үдшийн хачир хоол нь хүний бүтэн өдрийн турш идсэн хоолны нэмэгдэл калорийг өөртөө шингээдэг.
Иймд та өдрийн хоолондоо л анхаарах хэрэгтэй. Орой юм идэхгүй эсвэл өдрийн хоол таргалуулахгүй гээд хүссэн бүхнээ идэж болохгүй шүү. Үүнээс гадна хооллосны дараа цусны гүйдлийн 15 хүртэлх хувь нь хоол тэжээлийн зүйлээс өөрийн болгох гэж ходоод руу чиглэдэг. Булчингуудад ч мөн цус дамжуулдаг хүчилтөрөгч, цус шаардагддаг.
Тийм болохоор хоолны дараа хүнд төрлийн спортоор хичээллэж болохгүй. Хүчилтөрөгч дутагдах аюултай. Харин усанд сэлэх, эсвэл алхах зэрэг спортын төрлүүд аюулгүй.
Лондон хотын “Гэгээн Жорж” эмнэлгийн ерөнхий эмч Кэтрин Коллинзийн зөвлөгөө.