-Манайх саяхан шинэ байранд орсон. Гэрээ тохижуулах гэтэл нөхөр бид хоёр санал зөрөөд байна. Би том, олон толь байрлуулмаар байна. Энэ зөв үү?
Иргэн Г.Туул
-Өрөө тасалгаанд сайн энерги хуримтлуулах ёстой. Харин хурц өнцөг, булан, орны ойролцоо өргөстэй ургамал, тэгш өнцөгт эсвэл дөрвөлжин хэлбэртэй тавилга, ор руу чиглэсэн толь зэргээс татгалзаарай. Учир нь таныг унтаж байхад толь өнгөрсөн амьдрал руу тань тусдаг гэдэг. Энэ нь хуучныг мартахад саад болж сэтгэл үймүүлдэг.
Толь металл, гантиг зэрэг нь энергийг хурдасгаж нойр хулжаадаг. Мөн толь нь муу энергийг татаж хуримтлуулахдаа сайн тул өрөөнд аль болох цөөн байвал зүгээр. Мөн унтлагын өрөөтэй угаалгын өрөө залгаа байх нь тийм ч таатай биш.
Угаалгын өрөөнөөс унтлагын өрөө рүү чийгтэй уур амьсгалыг шилжүүлдэг. Хэрвээ ийм байрлалтай бол угаалгын өрөөнийхөө хаалгыг байнга хааж байх хэрэгтэй. Эсвэл урдуур нь хөшгөөр хаалт хийж болно.
Хүний их эмч Д.Буянхүү