Поп хатагтай Мадоннагийн ээлжит амраг хэмээгдээд байгаа Францын бүжигчин Брахим Зайбат ийнхүү ярьжээ.
Өнгөрсөн есдүгээр сард болсон “Material Girl” загварын шоуны үеэр бүжигчин залуу Мадоннагийн охин Лурдестэй хамтран ажилласан юм. Тэр үеэр тайзны ард байсан Мадонна Брахим Зайбатад талархсанаа илэрхийлжээ.
Энэ тухай бүжигчин залуу “Мэдээж тэр бол гайхалтай, авьяастай дэлхийд танигдсан хүн шүү дээ. Гэхдээ би шоу мангас биш, бусдын адил жирийн нэгэн эмэгтэйг олж харсан” хэмээжээ. Тэдний харилцааны талаар барууны хэвлэлүүдэд янз бүрээр л бичиж байна.
Тухайлбал, Мадонна Хесус Лузаас салаад бүжигчин залууг сонгосон гэдгийг үгүйсгэж байгаа юм. Брахим Зайбатын ярьсан шиг тэд хоорондоо ойлголцох боломжгүй гэнэ.
Учир нь Мадонна францаар ярьдаггүй бол залуу бүжигчний хувьд англиар мэнд усаа мэдэх төдий гэнэ.
Түүнчлэн Брахим мусульман шашинтай учраас иймэрхүү харилцаа үүсэх боломжгүй хэмээжээ.