Египетийн цэвэр усны нөөц жилээс жилд хомсдож буй. Жил бүр мянга мянган хүн цэвэр усны хомсдолоос болж тэнд нас бардаг гэсэн тоо бий. Тэгвэл Египет эрт цагт хангалттай их усны нөөцтэй байсныг Америкийн “Smithsonian Institution” экологийн хүрээлэнгийн эрдэмтэд тогтоожээ.
Профессор Тед Максвеллээр ахлуулсан баг хиймэл дагуулаас авсан зураг, судалгаа зэргийг үндэслэн эл дүгнэлтэд хүрчээ.
Египетийн Тушка мужид 250.000 жилийн өмнө Байгаль нуурыг хоёр нийлүүлсэнтэй тэнцэх том хэмжээтэй, цэвэр усны нөөцтэй нуур байсан гэнэ.
Тэр хавиас олдсон чулуужсан загас, далайн амьтад үүнийг гэрчилж буй. Тэрхүү нуур нь газрын гүний усаар тэжээгддэг байсан бөгөөд 80.000 жилийн тэртээ ширгэсэн хэмээн эрдэмтэд тооцоолжээ.
Б.Соно