Бүтээлээ хэрхэн сонирхолтой болгох талаар найруулагч, зохиолчид байнга эрэл хайгуул хийдэг. Тэгвэл Их Британийн кино найруулагч Сандра Лоуэлл өөрийнх нь бүтээл хүмүүсийг залхааж, нойрыг нь хүргэвэл илүү баярладаг байна.
Тиймдээ ч тэрбээр ямар тохиолдолд киногоо уйтгартай, залхуу хүргэм болгох санааг байнга эрж явдаг гэсэн.
Түүний бүтээсэн “WebcamMurder.com”, “Sublime Crime: A Subliminal Mystery” зэрэг кино үзэгчдийг унтуулж чадсанаараа “өндөр” үнэлгээ авсан байна. “Ихэнх найруулагч киног нь үзээд хүн унтах вий гэхээс яс нь хавталздаг.
Харин миний хувьд үзэгчид унтвал зорилго биеллээ л гэсэн үг. Бусдаас содон, гаж зүйл хийх гэсэндээ нойрны кино бүтээгээгүй. Энэ бол нойрны эмийн нэг төрөл” хэмээн Сандра Лоуэлл ярьжээ. Түүний бүтээлийг хүмүүс “биед хоргүй нойрны эм” хэмээн нэрлэсэн аж.