Попын хаан гэгддэг Майкл Жексоны бээлийг дуудлага худалдаанд оруулан 330 мянган доллараар заржээ. Түүнчлэн алдарт дуучны гарын үсэг бүхий хүрэм 96 мянга, малгай 72 мянган долларын үнэд хүрсэн байна. “Julien's Auctions” компаниас зохион байгуулсан уг дуудлага худалдаагаар алдартай хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан болон тэдний гарын үсэгтэй эд зүйлсийг үнэ хаялцуулсан аж. Мөн Мерилин Монрогийн ууж байсан эмийн савыг шүтэн бишрэгч нь 19 мянган доллараар худалдан авсан гэнэ.