Гавьяат жүжигчин А.Бүтэд урлагийн салбарт 50 жил зүтгэснийхээ баярыг үзэгч олонтойгоо хамт тэмдэглэх гэж байна. Энэ сарын 17-нд болох түүний тайлан тоглолт “Оргилуун он жилүүд” нэртэй. ДБЭТ-т болох тоглолтын үеэр үндэсний анхны дуурь “Учиртай гурван толгой”, П.И.Чайковскийн “Евгений Онегин” зэрэг дуурийн ари, романс эгшиглэнэ. ДБЭТ-ын симфони найрал хөгжим, Хөгжим бүжгийн коллежийн хийл болон виолончелийн чуулга, ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Жавзандулам, гавьяат жүжигчин М.Найдалмаа, А.Дашпэлжээ, М.Болд, дуучин П.Өнөр жаргал, Ш.Наранчимэг, Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр, “Номин талст” хамтлагийн ахлагч Д.Батсүх, “Voice” хамтлаг оролцох тус тоглолтын найруулагчаар ардын жүжигчин Х.Уртнасан ажиллаж, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдана.
У.ТЭНҮҮН