Тайз, дэлгэцийн 200 гаруй дүр бүтээж, СУИС-д багшлан олон арван шавь төрүүлсэн ардын жүжигчин Ж.Лхамхүүгийн 70 насны ой энэ онд тохиож буй. Тэрбээр “Ариун сүмийн босго өндөр” дурсамж номоо хэвлүүлжээ. Улсын драмын эрдмийн театр жил бүр тэгш ой нь тохиож буй уран бүтээлчдэдээ зориулан “Бид мартахгүй” тоглолт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ ажлын хүрээнд ардын жүжигчин Ж.Лхамхүүгийн шавь нар “Шавийн эрдэм багшаас” тоглолт хийж, багшийнхаа дурсамж номын нээлттэй хамтатгах гэж байна. Эл тоглолт болон номын нээлт энэ сарын 11-нд УДЭТ-т болох юм. “Эзэнгүй айл”, “Гологдсон хүүхэн”, “Жаргал даахгүйн зовлон” зэрэг тайз болон дэлгэцийн олон бүтээлийн эсрэг дүрд тоглон ард түмэндээ танигдсан ардын жүжигчин Ж.Лхамхүүгийн шавь нар УДЭТ, ХЦДБЭЧ, ДБЭТ зэрэг улсын урдаа барьдаг мэргэжлийн урлагийн байгууллагуудад ажилладаг юм.
Ж.Лхамсүрэн багшийн уран бүтээл болон насны ойг тэмдэглэх тоглолтод УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин, нэвтрүүлэгч Г.Чоглоонамжил, “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан болон “Boomtown” хамтлаг, дуучин Г.Эрдэнэтунгалаг, Р.Дэлгэрмаа нарын үе үеийн шавь нар нь оролцоно.
Ж.СЭЛЭНГЭ