Маргааш болох Засгийн газрын ээлжит 62 дахь хуралдаанаар “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн амьдрал, үйл ажиллагааны талаар баримтат–уран сайхны кино бүтээх тухай асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн хуралдаанаар Хөрөнгө гаргах тухай, Зарим гэрээ, хэлэлцээр цуцлах, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл, “Сонгодог урлаг-II үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын “Төрөөс баримтлах соёлын бодлого шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Шинжлэх ухааны салбарын шагнал олгох, Газар ашиг лах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох тухай, Эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурах эрх олгох, батлах, Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын ”Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөр батлах тухай зэрэг асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Г.ЭНХ