Өнгөрсөн зууны дунд үед дэлхийг донсолгож, өдгөө домог болсон “Битлз” хамтлагийнхан эргэн ирэх тухай мэдээ олон хүнийг баярлуулж байна. Ливерпулийн дөрв өлийн хоёр нь хорвоогоос явсан ч бүрэн бүрэлдэхүүнээрээ Лос-Анжелесийн “Hollywood Bowl”-д тоглоно гэсэн мэдээ олны анхаарлыг татлаа.
Пол Маккартни, Ринго Старр хоёр нөгөө хоёртойгоо хэрхэн нэгдэж тоглох нь одоогоор нууц хэмээж буй ч 3D технологи ашиглан ийм боломж бүрд үүлэх гэнэ. Британийн хэвлэлүүдэд мэдээлснээр тоглолт ирэх оны наймдугаар сарын 27-нд болно. Тоглолтоос олсон орлогоо тэд хөхний хавдартай тэмцэх буяны санд хандивлахаар төлөвлөжээ.
Дашрамд дуулгахад, Ливе рпулийн дөрвөн залуу 1964-1965 онд тус тайзнаа энэ өдөр хоёр удаа тоглосон түүхтэй.
Э.ХАНА