Хөгжмийн ертөнцийн шилдэг уран бүтээлүүдийг тодруулдаг биллбоардын жагсаалт шинэ төрөлтэй болжээ. Өмнө нь рок, кантри, латин, поп болон дэнс гэх мэтээр хөгжмийн урсгал чиглэлээр ангилахаас гадна дижитал болон радио хитүүдийг тодруулдаг байсан бөгөөд энэ сарын 5-наас цахим хуудсуудад хамгийн эрэлттэй байгаа бүтээлийг нэгэн төрөл болгон нэмсэн байна.
Энэ төрлийн анхны шалгаруулалтад дуучин Рианна тэргүүлж, Жастин Бибер, Эминем, Лэди Гага, Ники Минаж нар удаалжээ. Цаашид MySpace, You- Tube, Facebook, Twitter, iLike гэсэн цахим хуудсуудад ямар уран бүтээлч хамгийн эрэлттэй байгааг нь шалгуур болгон энэ шинэ төрлийн шилдгүүдийг шалгаруулах аж.