Гадаадын уран бүтээлчдийн хит дуунуудаас тоглодог “Шар айраг” хамтлагийг хүмүүс андахгүй. Дуучин Г.Ганхүүгээр ахлуулсан хамтлаг байгуулагдаад 20 жил болсон ч өөрсдийн гэх уран бүтээл туурвидаггүй хэмээн зэмлүүлэх нь бий. Тэгвэл тэд анхны цомгоо шинэ оноос өмнө гаргах тухайгаа мэдээллээ. Тэд цомгийнхоо нэрийг одоогоор нууцалж байгаа бөгөөд урын сангийнхаа 10 дууг багтаасан гэнэ. “Шар айраг”-ынхан анхны цомгоо дуучин Ж.Буянтогтох, “Ocean’s 11”-тэй хамтран бүтээжээ.
Б.СОНО