Монгол бүжиг гайхамшигтай. 85 настай буурлын сэтгэлийг дэнслүүлж тайзнаа гарган, найман настай балчрыг ч биелүүлж бай гаа болохоор үүнээс өөрөөр юу гэх билээ. ҮДБЭЧ-ын бүжигчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Төрийн шагналт, ардын жүжигчин С.Сэвжидийн мөрөөр замнасан 60 жилийн түүхээ өгүүл сэн тог лолт хийсэн юм. С.Сэвжид гуай үзэл сурталжсан нийгмийн үед хөрөнгөтөн орны тайзнаа “Мон гол бүжгийн гайхамшиг” тог лолтоо хийж, италичуудыг гайхашруулж бай сан гэдэг. Тийм ч учраас тоглолтоо ийн нэрлээ биз ээ. ҮДБЭЧ-ын С.Сэвжидийн нэрэм жит бүжгийн ангийнхан 50- иулаа.
Гэхдээ энэ үдшийн тог лолтод нэгэн жарны түүхэнд нэрээ мөнхөлсөн үе үеийн бүжигчид оролц сон юм. С.Сэвжидийн “Ээ рүүлт”-ийг ахмад болон дунд үеийн бүжигчид хүргэн, гавьяат жүжигчин Цэрэннадмид “Баруун монгол”-оо хийж, таван үеийнхэн “Жалам хар”- ыг бүжсэн нь энэ тоглолтын онцлог байлаа.
Түүнчлэн Төрийн соёрхолт С.Сүхбаатарын “Нарны домог” бүжгэн жүжгийн “Ардын баяр”, бүжиг дэглээч Д.Баярбаатарын “Аягатай биелгээ”, А.Даваахүүгийн “Салхич шувуу”, гавьяат жүжигчин Ш.Одон туяагийн “Ишиг гэдэг хөөр хөн нэр” бүжгэн жүжгийн хэсэг гээд сэтгэл хөдөлгөх үзүүлбэр олон байв. Тоглолт эхлэх цагаас өмнө үзэгчид танхим дүүргэж, хожимдож ирсэн нэгэнд нь суудал олдохг үй байв. Гуравдугаар давхрын бельэтажийг хүртэл дүүргэсэн үзэгчид тоглолтын турш алга ташиж, зарим нь бүжгийн хэмнэлд хоолой нийлүүлэн уухай хашгирч байсан.
Хараа булаан, сэтгэл баяс гасан “Монгол бүжгийн гай хамшиг” тоглолт хоёр цаг га руй үргэлжилсэн. 85 насыг зооглосон гавьяат жүжигчин Ц.Ламжав биелгээ хийн, 75 настай н.Даваа гуай “Жалам хар”-ын бүжигчидтэй хөл нийлүүлэхийг харах сайхан байв. Түүнчлэн “Нарны домог” бүжгэн жүжгийн “Ардын баяр”-ын хэсэгт хурдан морины хүүхдүүдийн дүрд ХБК-ийн сурагчид оролцож үзэгчдийн хайрыг татсан юм. ҮДБЭЧ-ын түүхэнд “Жалам хар”-ын таван бүрэлдэхүүн байжээ. Эхнийхэд нь Төрийн соёрхолт С.Сүхбаатар, удаахад нь гавьяат жүжигчин Ц.Алтангэрэл, Г.Зоригт, Улсын филармонийн дарга Ч.Даваасүрэн нар байсан юм билээ.
Тэдний халааг гавьяат жүжигчин Л.Батжаргал, Алтанхуяг, Батчулуун нар авч, Т.Төгсөө нарын бүжигчид үргэлжлүүлсэн юм билээ. Ням гаригийн үдэш Тө- рийн шагналт Ц.Нацагдоржийн хөгжим, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбатын цомнол, Д.Баярбаатарын дэглэлт “Нүүдэл” бүжгэн жүжгийг тайзнаа амилуулсан юм.
Өнгөрсөн жил өлгийдөн авсан энэ уран бүтээл Төв Азийн цээ жинд орших Монгол нутагт хүн үүссэн цагаас эхлээд өнөө үе хүртэлх нүүдэлчдийн амьдрал дунд бий болсон өв уламжлал, соёл урлагийн дээжсийг хэрхэн уламжилж ирсэн тухай хийгээд төрийн алтан соёмбыг хэрхэн бүтээн, анхны төрт улсаа бий болгосон тухай өгүүлдэг юм.
Ж.Сэлэнгэ