Монголын топ моделиудаас өвөрмөц, содон төрхтэй нь Ч.Туяацэцэг. Тэрбээр сайхан хүүхнүүдэд дуртай эрчүүдээс үнэтэй, тансаг бэлэг авдгаараа алдартай.
Залуу насныхаа хайр дурлалд хөтлөгдөн УИХ-ын гишүүн асан Ц.Дэмбэрэлцэрэнгийн хүүтэй дотносож, бэр нь болох тухай яригдаж байсан ч төд удалгүй нам жим болсон. Өдгөө 32 насны босгыг алхаж буй тэрбээр сүүлийн үед тайз загварын ертөнц гэхээсээ илүү хувийн амьдралдаа анхаарах болжээ. Топоор цоллуулсан цуутай хүүхнүүдээс тэрбээр хамгийн даруу төлөв нь.
Төдийлөн олны хараанд өртдөггүй нууцлаг нэгэн. Загварын зартай бүсгүйчүүдийн акул болох Э.Одгэрэл, Д.Болормаа нарын араас шилдэг загвар өмсөгч болон тодорч “Топ модель” алдрыг 2002 онд зүүсэн тэрбээр онгоцны үйлчлэгч мэргэжилтэй.
Загварын тайзны өрсөлдөөн, хэл амнаас хөндийрсөн бүсгүй одоо MCS компанид үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын менежер хийдэг аж. Түүний найз залууг Мөнхбат гэдэг. Өвөрхангай аймгийн уугуул. Эхнэр хүүхдээсээ өрх тусгаарлаж, топ модель бүсгүйтэй дэр нэгтгэсэн гэх яриа олны дунд яригддаг юм билээ. Ч.Сайханбилэгийн баруун гар гэгддэг түүний сүйт залууг ойрын хүрээнийхэн нь “Мистер-30” хэмээх нууц нэрээр нь андахгүй сайн мэддэг гэсэн.
Модель бүсгүй саяхан “Нollywood smile” хэмээх өвөрмөц гоёлоор өөрийгөө чимжээ. Шүдээ гялалзаж гялтганасан үнэт металл болгон дэгжирхдэг энэ моод Холливуудын оддын дунд дэлгэрээд багагүй удсан.
Чамгүй үнэтэй гоёлдоо тэрбээр 10 гаруй сая төгрөг зарцуулсан гэсэн.Тэрбээр загварын залуухан охидод чимээгүйхэн зайгаа тавьж өгчихөөд, ажил хэрэгч хойд эхийн дүрээр нам гүмхэн амьдарч байна.