Афоризм
Муу хүнд зургаан гэмшил бий. Тэр нь: Эрдэм эс сурваас хэрэглэх цагт гэмшинэ.Эрүүл биеэ эс асарваас эвдэрсний хойно гэмшинэ. Ноён болоод ариун эс явбаас буусны хойно гэмшинэ.Баян бөгөөд эдлэн эс чадваас үгүйрсний хойно гэмшинэ. Архи ууж муу авирлаваас сэргэсний хойно гэмшинэ.Үйл үр хоёрын учир нөгчсөний хойно гэмшинэ... Болор эрхи судраас
Алтыг галаар, эм хүнийг алтаар, эр хүнийг хүүхнээр сорьдог... Сенека
Барыг ширэнгэн ойгоос,шувууг тэнгэрээс, загасыг цүнхээл уснаас барьж болно. Харин эмэгтэй хүний тогтворгүй зүрхийг хаанаас ч яаж ч барьж гаршуулах аргагүй. .. Эртний Энэтхэгийн зүйр цэцэн үг.
Хүүхнүүд өөрт нь үнэхээр хайртай хүнийг хайрлаж чаддаггүй нь хувь заяаны мөнхийн шоглоом юм... У. Шекспир
Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ,магадгүй, ахиж уулзахгүй ч юм билүү... Ярослав Галан
"Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, хурдан урууддаг"
Ги Де Мопассан
"Сайн нэр сайхан царайнаас дээр"
Томас Фуллер
"Зарим хүмүүс ой муутай болохоороо л бусдад нэг ч удаа муу юм хийгээгүй хэмээн гайхуулдаг "
Лев Толстой
"Өс хонзон гэдэг бол өчүүхэн дорд сэтгэлийн таашаал юм"
Ювенал
"Даруу байгаагаараа гайхуулдаг бол тэр даруу зан биш ээ, даруу зангийн сиймгэр тор нөмөрсөн их зан"
Иоханнес Бехер
"Хүн болгонд бардам зан бий. Хаана, хэзээ, илэрч байгаад л ялгаа нь оршдог юм"
Ларошфуко
"Бодож чаддаггүй хүмүүс чалчаа байдаг" Ричард Шеридан
"Архи цагаан ч хамар улайлгаж, амьдралыг харлуулна"
Антон Чехов
"Хүн төрөлхтний түүхийг бараантуулсан арван гэмт хэргийн есийг нь согтуугаар үйлдсэн байдаг "
Лев Толстой
"Хүмүүс ухаанаа тэнэг хэрэг үйлдэхэд ашиглах нь цөөнгүй"
Ларошфуко
"Эргэцүүлж бодох, өөрийгөө таних чаддар дутсанаас л бардам зан төрдөг. Мэдлэг, даруу зан хоёр бидэнд нэгэн зэрэг ирдэг."
Томас Эдисон
"Өөрийгөө зоригжуулах сайн арга бол өөр хэн нэгнийг зоригжуулах явдал юм."
Марк Твен
"Худалч хүн ой сайтай байхгүй бол горьгүй дээ"
Квинтилиан
"Хямгач хүн хамгаас баян. Харамч хүн хамгаас ядуу"
Франческо Петрарка
"Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай"
Гёте
"Аливаа ажлыг залхуурал маш хүнд хүчир болгодог"
Франклин
"Хоёр эмэгтэйн нөхөрлөл ямагт гурав дахь эмэгтэйн эсрэг хуйвалдаан байдаг."
Альфонс Карр
"Зовох цагт нөхрийн чанар танигдаж, дайсан илэрдэг."
Эпиктет
"Гэр бүл бол байгалийн сор бүтээлүүдийн нэг юм."
Жорж Сантаяна
"Хүүхэдтэй зөөлөн харьц. Шийтгэл тэднийг харгис хатуу болгодог"
Монтескье
"Өвөө минь ямар хүн байсныг би мэдэхгүй. Түүний ач хүү ямар хүн болох нь надад илүү хамаатай."
Авраам Линкольн
"Ээж. Энэ бол жаахан хүүхдийн аманд буй Мөнхийн Эзэний алдар юм."
Уильям Теккерей
"Хүн хичнээн удаа ойр дотныхноо алдана, төчнөөн удаа үхдэг"
Пуллилий Сир
"Хөдөлмөрлөхгүйгээр олддог юм гэж амьдралд үгүй."
Хораций
"Миний мэдэх бүх эмч нараас хамгийн сайн нь Найдвар билээ."
Александр Дюма (эцэг)
"Үг авдаггүй хүмүүст туслаж болдоггүй."
Франклин
"Агуу ихийг бүтээгч хүмүүс бага иддэг байжээ."
Бальзак
"Үрчлээс зөвхөн урьд инээмсэглэл байсан тэр газруудыг л орлож байх ёстой."
Марк Твен