Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн нууцлаг хүний нэг бол алдарт зураач, гүн ухаантан Леонардо да Винчи. Хэдэн зууны тэртээ хорвоогоос явсан тэр хүний хийсэн, бүтээсэн нь дэлхийн гайхамшигт тооцогдож, түүний нууцад нэвтрэхээр өдгөө ч судалсаар буй. Тэрбээр чухал зүйлээ то лины тусгал ашиглан цаасан дээр буулгадаг байсан болон тэмдэглэж буй тухайн зүйлээ товчилж үгийн эхний үсгүүдээр нь үг бүтээдэг байсан нь ийнхүү одоо хэр нууцаа хадгалахад нөлөөлсөн гэж судлаачид тайлбарладаг.
Тэгвэл яг ийм зарчмаар бичсэн түүний бас нэгэн тэмдэглэлийг Пьер-Антуан Лабушер хэмээх цуг луулагчийн архиваас олжээ. Нандин зүйлийг хадгалж байсан тэрбээр 50 жилийн өмнө өөд болсон бөгөөд цуглуулга нь өдгөө Францын Нанта хотын архивт хадгалагддаг аж. Эрдэмтдийн дунд шуугиан дэгдээгээд байгаа эл тэмдэглэлийг алдарт зураач итали хэлээр хөтөлж, толины тусгалд бичсэн гэнэ.
Тэмдэглэлийн нууцыг тайлахаар эрдэмтдийн баг ажиллаж байгаа бөгөөд олон оньсогын таавар эндээс олдоно хэмээн найдаж байгаа аж. Дашрамд өгүүлэхэд, цуглуулагч агсан Пьер-Антуан Лабушерийн архиваас эрдэмтэд хоёр жилийн өмнө Моцартын олонд мэдэгдээгүй нэгэн партитурыг олсон юм байна.
Ж.ЭРДЭНЭ