Улс тунхагласны 86 жилийн ойн баярын өдөр “Манай аялгуу” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүд оролцсон.
Ангийнхаа нөхдөөс Д.Очирбат гишүүн дуучин Б.Ариунболдтой хамтран “Эх орон таньдаа”, харин Ж.Сүхбаатар гишүүн МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Д.Цовоотой хамтран “Хамгийн дундаас онцгой” дууг дуулж, ая дууны мэндийн цэнхэр хадаг өргөв.
Саарал ордонд улс төрийн адармаатай асуудал хэлэлцэн, дуу хуур, найр цэнгээнээс хол явдаг гэхэд тэд “шаггүй” дуучин болохоо Монгол даяар харуулаад авсан шүү.