Монголын уран зургийн галерейн дэргэдэх Урлагийн боловсролын төв бага насныхны авьяас чадварыг хөгжүүлэх, гоо зүйн мэдрэмжтэй болгох зорилгоор сургалт явуулдаг. Тэгвэл энэ сарын 13-нд тус төвийн сурагчид үзэсгэлэн гаргаж, тайлангаа тавих нь ээ. Тэд уран зураг, наамал, баримал, модон бар, гипсэн бүтээлүүдээ дэлгэх юм.
Урлагийн боловсролын төвийнхөн хүүхэд багачуудад зураг зурах, баримал хийхээс гадна зургийн онол, сэтгэлгээний хичээлүүдээр оюуныг нь хөгжүүлдэг. Түүнчлэн Л.В.Бетховений бүтээлүүдээс сонсгон зураг зуруулж, алдарт зураачидтай чөлөөт ярилцлага өрнүүлж, гэр бүлээрээ үзэсгэлэн үзэх ажлыг зохион байгуулж байсан юм.