Токио хотын шүүхээс Асашёорюүгийн хүн цохисон хэргийг хэрэгсэхгүй болсноо зарлалаа. Түүнчлэн нэрийг нь ашиглаж, орлого олж байгаа ч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хэмээн их аварга Асашёорюү Токио хотын “World chanko Asashoryu” хоолны газрыг шүүхэд өгч, нэрийг нь ашиглахаа болихыг шаардан 11 сая иен нэхэмжилсэн байна.
“World chanko Asashoryu” 2008 онд Асашёорюүтэй гэрээ байгуулж, 2009 оы долдугаар сард гадаадад салбараа нээх үүрэг хүлээсэн байна. Гэвч гадаадад салбар нээх нь битгий хэл гэрээ ёсоор төлөх байсан таван сая иенээ өгөлгүй луу унжсан тул шүүхэд хандахаас өөр аргагүй болжээ. Асашёорюү нэрээ зээлүүлэх гэрээгээ арванхоёрдугаар сард цуцалсан ч “World chanko Asashoryu” урьдын адил ажилласаар байгаа гэнэ.
Өчигдөр болсон шүүх хурал дээр Асашёорюү тус компаниас нэр болон зургийг нь ашиглахаа зогсоож, зоогийн газрын танхимд тавьсан гоёлын мавашийг нь буцааж өгөхийг шаардсан байна. Тус компаниас одоогийн байдлаар ямар нэг тайлбар өгөхгүй хэмээн мэдэгджээ.
С.ОД