П.И.Чайковскийн хоёр бүлэг, гурван үзэгдэлт “Цөмөөхэй” балетийг сонгодог урлагийн театрууд жил бү рийн шинэ жилийн баяр болон зул сарын үеэр тоглодог уламжлалтай. ДБЭТ энэ жил уг бүжгэн жүжгийнхээ хувцсыг “Төгөлдөр” сангийн санхүүжилтээр шинэ чилж байгаа.
15 сая төгрөгийн өртгөөр бүтэж буй энэ ажлын гүйцэтгэл 60 хувьтай байгаа аж. Цөмөөхэйгийн шинэ хувцсыг “Чойжид дагина” балет, “Сарьсан багваахай” опереттагийн гоёлыг урлаж байсан, оёдлын мастер Г.Оюунаа хийж буй. Бүжгэн жүжиг энэ сарын 25, 26-нд дөрвөн удаа үзэгчдээ угтах ба шинэ жилийн баяраа тэмдэглэж буй багачуудыг ч гэсэн гоёлын хувцастайгаа ирэхийг ДБЭТ-ын уран бүтээлчид хүсэв.
Дашрамд дуулгахад, Мариус Петипагийн цомнол, П.И.Чайковскийн хөгжим, “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг Санкт-Петербургийн Ма риинский театрт 1892 онд анх тогложээ.
Ж.СЭЛЭНГЭ