Олон нийтэд биет бус соёлын талаар мэдлэг олгох зорилготой “Амьд уламжлал: Биет бус соёл” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр Монголын уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Эл үзэсгэлэнд “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт” болон “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн дэлхийн жагсаалт”-ад бүртгэсэн өвийн судалгааны гэрэл зургийг дэлгэжээ.
Олон нийтэд үнэ төлбөргүй хүргэж байгаа эл үзэсгэлэн ням гариг хүртэл үргэлжилнэ. Биет бус соёлын өвд ардын аман зохиол, язгуур урлаг, нийгмийн зан үйл, баяр ёслол, байгаль, сав шим ертөнцийн тухай заншил, гар урлалын зүйлс урлах арга ухаан зэрэг өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн уламжлалууд багтдаг.
Үзэсгэлэнг ЮНЕ СКО-гийн итгэмжлэлт Бай галь соёлын өвийг хам гаалах сан, Биет бус соёлын өвийг хамгаалах Ази, Номхон да лайн бүсийн төв хамтран ЮНЕСКО, Соёл, урлагийн хороо, БНСУ-ын Соёлын өвийн газрын дэмж лэгтэйгээр зохион байгуулж байна.
Ж.СОЛОНГО