Хумсны толионоос ч жижиг хамелеон олдсон тухай Их Британийн хэвлэлүүд мэдээлжээ. Мадагаскарын “Амбер уул” нэртэй цэцэрлэгт хүрээлэнгээс олдсон уг хамелеоныг анх гэрэл зурагчин Бюррард Лукас олсон бөгөөд тэрбээр ахын хамт тус цэцэрлэгт хүрээлэнд хооллож байхдаа харж, зургийг нь дарсан байна.
Энэ тухайгаа тэрбээр “Навчин дээр явж байгааг нь би олж харсан юм. Тэгээд хамелеон өөрийгөө аюулд өртсөн гэж бодвол үхсэн дүр эсгэдэг хэмээн уншиж байсан тул их болгоомжтойгоор авч ахынхаа хумсан дээр тавьж байгаад зургийг нь авсан. Эрдэмтэд энэ зүйлийг дэлхийн хамгийн жижиг хамелеон гэсэн.
Бидний олсон нь нас бие гүйцсэн юм билээ. Тэгэхээр зулзага нь ямар бол гэдэг нь төсөөлөгдөх ч үгүй юм” гэжээ.