Хамгийн олон жил баярын сүлд болж буй гацуурыг дуудлагаар худалдах гэж байна. Ердөө л 35 см өндөртэй эл модыг Паркерийн гэр бүл 1886 онд худалдан авсан аж. Үе дамжуулан баярын сүлд болгосон энэхүү модыг Гиннесийн шинжээчид хамгийн “ахмад” хэмээн тодорхойлоод буй.
Тухайн үедээ ердөө л зургаан пенсээр худалдан авч байсан модоо Паркерынхан 2005 онд эртний эдлэлийн үзэсгэлэн худалдаагаар 1000 фунт стерлингээр үнэлж байсан гэдэг. Харин энэ удаад Кристигийн дуудлага худалдаанд хандаж, үнэ хаялцуулахаар шийдсэн байна.