Цэцэрлэгүүдийн тоглоомыг сайжруулах “Тоглоомын гүүр” хөтөлбөр хэрэгжихээр боллоо. Хүүх дийн эрүүл мэнд, оюун ухаан, танин мэдэхүйн чиглэлийн стандартад нийцсэн тоглоомтой болоход дэмжлэг үзүүлэх зорилготой уг хөтөлбөр хоёр үе шаттай. Эхнийх нь энэ сараас ирэх хоёрдугаар сарын хугацаанд хэрэгжих гэнэ. Нийслэл болон орон нутгаас тус бүр гурван цэцэрлэгийг сонгон орчин үеийн хүүхдийн цэцэрлэгийн загвар болохуйц иж бүрэн тоглоом, хөтөлбөрөөр хангахаар төлөвлөжээ.
Харин хоёр дахь шат нь хоёрдугаар сараас хойш гурван сарын хугацаанд хэрэгжинэ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймгийн тус бүр 2-3 цэцэрлэгийн тоглоомыг шинэчлэх юм байна. Ингэснээр багачууд орчин үеийн шинэхэн тоглоомуудаар эрх дураараа тоглох боломж бүрдэх юм. “Тоглоомын гүүр” хөтөлбөрийн хүрээнд хот, хөдөөгийн 60- 80 цэцэрлэгийн тоглоомыг иж бүрэн болон хэсэгчлэн шинэчлэх төлөвлөгөөтэй.
Хүүхдийн цэцэрлэгүүдийн тоглоомын хэрэгцээ, шаардлагын талаар судалгааны тайлан материалтай болно” гэж уг үйл ажиллагааг санаачлагчдын нэг Монголын скаутын холбооны гүйцэтгэх захирал Д.Баяржаргал ярив. Хоёр дахь шатны хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн цэцэрлэгт тоглоом цуглуулах аяныг орон даяар идэвхтэй өрнүүлэх юм билээ.
Бяцхан үрсээ баярлуулах энэ ажилд айл өрх, албан байгууллагууд идэвхтэй оролцохыг зохион байгуулагчид нь уриаллаа. Энэ ажлыг Монголын скаутын холбоо, Монголын оюутны холбооныхон санаачилжээ.
Э.ЭНХ