“Улаан малгайт”, “Долоон өндөгтэй доголон шаазгай”, “Өнхрүүш”, “Матрын нулимс”, “Нугасны муухай дэгдээхэй” зэрэг жүжгээр энэ онд багачуудын мэлмийг мялаасан Хүүхэлдэйн театрын хамт олон шинэ жилийн баярын бэлэг болгон “Хүслээр ирдэг шинэ жил” багт наадам толилуулах гэж байна.
Тоглолтын тов одоогоор гараагүй байгаа ч 10 метр өндөр үлгэрийн орны гэрэлт цамхаг үүдэндээ байрлуулж, бяцхан зочдыг угтах гэнэ. Жүжигчилсэн хэлбэртэй багт наадамд од тоологчийн орчлонд шинэ он авчирч, хүн төрөлхтөнд баяр баясгалан авчрах ажилд хорон санаат далайн дээрэмчин, эмгэн шулам нар хэрхэн саад болох тухай өгүүлэх юм.
У.ТЭНҮҮН