Зурагт үзэх, радио сонсох нь орчин үеийн амьдралын хэв маяг. Гэсэн ч бид телевиз, радиогийн студи ямар байдаг, нэвтрүүлэг хэрхэн бүтдэгийг мэдэхгүй. Тиймээс иргэд, оюутан залууст танин мэдүүлэх үүднээс МҮОНРТ танилцах ажил зохион байгуулжээ.
Телевиз, радиотой танилцах ажил үндсэн гурван хэсгээс бүрддэг юм байна. Эхлээд аялагчид тус байгууллагын түүх, бүтэц, зохион байгуулалттай нь танилцана. Дараа нь студид зочилж, нэвтрүүлэг хэрхэн бүтдэгийг мэдэх бөгөөд гуравдугаарт телевизийн цамхгийг ойроос харж, танилцах боломжтой юм билээ.
МҮОНРТ-ийн Сургалт, судалгааны албанаас зохион байгуулж буй уг аялалд их, дээд сургуулийн сэтгүүл зүйн ангийн оюутнууд хамрагдсан бөгөөд бусад залуус, албан байгууллагад ч нээлттэй аж.
Б.ЭГШИГ