Ардчилсан Намын лидерүүдээс “Зууны манлай нийтлэлч” Б.Баабар сонгуульд тун азгүй. Нэр дэвшээд өвдөг шороодчихдог түүнийг нөхөд нь “Өөрийнхөө муугаас болж ялагдал амсдаг” хэмээн ярьдаг гэнэ. 1990-оны анхны сонгуулиар нэр дэвшигчид “Стадион барина”, “Дэлгүүр сүндэрлүүлнэ” гэж хоосон амлахад тэрбээр “Миний ажилладаг институдэд түлэнхийний тос байдаг.
Түлэгдсэн хүн байвал тос үнэгүй олж өгч чадна шүү” гэдгээс өөр юу ч амлалгүй ялагдал хүлээсэн гэдэг.
2004 оны хүүхдэд зориулсан газрын зураг хийлгэж, тойргийнхоо айлуудаар тараах гэснээ больж, номын дэлгүүрт заран, мөнгийг нь халаасалснаасаа болоод мөн л ялагдчихсан аж.
Намынхан нь нэр дэвшээд өрсөлдөгчиддөө ялагдчихдаг нөхдийнхөө нэрийг гаргаж “Ирэх 2012 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Харамч нь дэндсэн энэ Баабарыг хар” хэмээн түүнийг чичилсэн гэнэ.