Эр хүн өмнөх эхнэрийнхээ юуг мартаж чаддаггүй вэ
Нөхөр тань өмнөх эхнэрийнхээ дадал зуршил, амьдрах хэв маягийг дуурайсан бол та уурлах хэрэггүй. Энэ бол түр зуурын, өнгөцхөн харилцаатай байсан эмэгтэйчүүдэд хамаарахгүй. Зөвхөн он удаан жил харилцаатай байсан эмэгтэй эх хүний амьдралд ул мөрөө үлдээдэг.
Тэр юу байж болох вэ?
Эр хүн өмнөх эхнэрийнхээ хоол цай, хувцаслах хэв маяг, үнэртэн, гоо сайханд дасан зохицсон байдаг. “Чи өндөг шарж өгөхгүй юм уу” гэх мэтчилэн өмнөх эхнэрийнхээ хоолыг санагалзана.
Өмнөх эхнэрийнхээ сексийн байрлал, хэв маягийг танд тулгаж, шаардах нь бий. Учир нь эр хүнд чухам тэр байрлал нь хамгийн тохиромжтой санагддаг нь дасан зохицсоных. Гэр доторх дэг жаяг, эмх журам ч өмнөх эхнэртэй холбоотой.
Үүнээс үүдэлтэй маргаан, зөрчил ч гарахыг үгүйсгэхгүй. Хэрэв өмнөх эхнэр нь тансаглах дуртай нэгэн байсан бол нөхөр тань үргүй зардал гаргахыг эрхэмлэнэ. Харин нарийн харамч эхнэртэй он удаан жил байсан бол “Хорголоо тоолоод” зовооно.
Нөхрийн тань дадал зуршил таны бодож байснаар чинь нэг л өдөр алга болчихгүй. Танаас багагүй тэвчээр, хүлээцтэй зан шаардагдана.
Өмнөх эхнэрийг нь элдвээр гоочлох хэрэггүй. Аажимдаа арга барилд чинь дасан зохицно. Гэхдээ цаг хугацаа шаардлагатайг бүү мартаарай.